УРЛАХ ЭРДМИЙН ДЭЭД СУРГУУЛИЙН НОМЫН САНГИЙН ДҮРЭМ
ЭРХЭМ ЗОРИЛГО
УЭДС-ийн номын сан нь багш, оюутан, эрдэм
шинжилгээний ажилтан, уран бутээлчдэд дизайн үйлдвэрлэлийн чиглэлээр
сургалт-уран бутээл туурвих, үндэсний үйлдвэрлэлийг сэргээн хөгжүүлэх
мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, монголын дизайны ертөнцөд загварын
үйлдвэрлэлээр тэргүүн байр сууриа бэхжүүлэхэд нь мэдээлэл-арга зүйн
нээлттэй үйлчилгээ үзүүлэх түшиг тулгуур газар болно .ЭРХЭМ ЗОРИЛГО
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1
УЭДС-ын номын сан нь сургуулийнхаа эрхэм зорилготой уялдуулж , үндэсний
үйлдвэрлэлийг сэргээн хөгжүүлэх, мэрэгжилтэй, боловсон хүчин бэлтгэхэд
туслах, дизайны мэргэжлийн чиглэлийг голлосон үйлчилгээтэй, олон улсын
жишигт хүрэхүйц орчин үеийн номын сан болон хөгжих зорилт тавин
ажиллана.1.2 Номын сан нь багшлах бүрэлдэхүүн, суралцагчдад дизайны мэргэжлийн чиглэлээр мэдлэг боловсрол эзэмших, мэдээлэл арга зүйн үйлчилгээ үзүүлэх таатай орчин, технологийн мэдлэгийн нөөц сан мөн.
1.3 Номын сан нь Монгол Улсын хууль тогтоомж, номын сангийн талаар эрх бүхий байгууллагын гаргасан удирдамж, дүрэм журам, хууль эрхийн бусад баримт бичгийг дагаж мөрдөнө.
1.4 Номын сан нь гадаад, дотоод мэдээллийн сүлжээнд хамрагдаж, олон улсын болон дотоодын номын сангуудын хооронд ном, хэвлэл, мэдээлэл солилцох замаар үйлчилгээнийхээ цар хүрээг өргөжүүлэн ажиллана.
Номын сангийн үйл ажиллагаанд энэхүү дүрэм журмыг баримтлана.
Хоёр. Номын сангийн удирдлага зохион байгуулалт
2.1
Номын сангийн талаар эрх бүхий байгууллагаас гаргасан нормативуудыг
мөрдлөг болгон УЭДС-ийн захирлын удирдлага дор үйл ажиллагаагаа явуулна.2.2 Номын сан нь өөрийн дотоод удирдлагын үйл ажиллагааны бүхий л хүрээнд баримтлах албан ёсны дүрэм, журамтай байна.
2.3 Номын сан нь тамга тэмдэгтэй байна.
2.4 Номын сан ба сургалт, эрдэм шинжилгээний холбоог хангахын тулд номын сангийн дэргэд зөвлөх үүрэг бүхий номын сангийн зөвлөл ажиллана.
2.5 Номын сангийн эрхлэгчийг УЭДС-ийн захирлын тушаалаар томилно.
2.6 Номын сангийн эрхлэгч нь сургуулийн захиралд болон багш нарын тайлангийн хуралд ажлаа тайлагнаж байх бөгөөд захирлын удирдлага, шийдвэрийн дагуу ажиллана.
2.7 Номын сангийн эрхлэгч нь номын сангийн бүхий л үйл ажиллагааг удирдан зохион байгуулах ба номын сангийн сан хөмрөг, үйлчилгээг шаардлагат түвшинд байлгах үүрэгтэй.
2.8 Сургуулийн захирлын зөвшөөрлөөр номын сангийн эрхлэгч нь эд хөрөнгө, тоног төхөөрөмж, ном хэвлэлийн бүтээгдэхүүн бусад материалыг санхүүжилтийн төсөв мөнгөний эх үүсвэрээс авч, Монгол улсын хууль тогтоомжийн дагуу захиран зарцуулна.
2.9 Сургуулийн захирал номын сангийн төсвийн зарцуулалтанд хяналт тавин дараа жилийн зардлын нарийвчилсан төлөвлөгөө гаргана. Номын сангийн зарцуулалтын төсвийг жилийн эцэст гарган санхүүгийн албанд өгнө.
2.10 Номын сангийн эрхлэгч нь сургуулийн Захирлын зөвлөлийн гишүүн байна.
2.11 Номын сан нь доорхи нэгжүүдтэй байна. Үүнд:
1. Фонд, номзүй, ном бүрдүүлэлт, техник ажил
2. Мэдээлэлийн техник, электрон каталог
2.12 Номын сангийн эрхлэгч нь номын санчдад "Номын сан - ном зүй , ангилал, каталог"-ийн талаар сургалт явуулна.
Гурав. Номыи санчийн үүрэг, хариуцлага
3.1 Номын сан нь өөрийн үйл ажиллагааг хууль тогтоомжийн хүрээнд мэргэжлийн ур чадвар, үйлчилгээний өндөр түвшинд явуулна.3.2 Уншигчдыг ном хэвлэл, мэдээлэл авах боломжоор шуурхай хангана.
3.3 Номын сан ном хэвлэлийн тооллогыг зохих журмын дагуу явуулж, үр дүнг нь тайлагнана.
3.4 Ном мэдээллийн хангамжийн судалгаа явуулж, статистистикийн бүртгэл мэдээг хөтөлж үр дүнг тайлагнаж нэгдсэн бүртгэлийг хөтлөнө.
3.5 УЭДС-ийн ном зүй бүртгэлийг хөтөлж лавлагаа мэдээлэл өгнө.
3.6 Шинэ ба сэдэвчилсэн номын үзэсгэлэн тогтмол гаргаж, уншигчидтай уулзалт зохиох зэрэг ажлыг тогтмол хийнэ.
3.7 Фонд бүрдүүлэлт ба каталогийг 'ТЮС" ангиллаар зохион байгуулж, уншигчдын эрэлт хэрэгцээг түргэн шуурхай хангана.
3.8 Номын сангийн ариун цэвэр, эрүүл ахуй, техникийн аюулгүй байдлын нормативуудыг мөрдөн ажиллана.
Дөрөв. Номын санчийн эрх
4.1 Номын сан нь бусад номын сангуудтай хамтарч ажиллах, төсөлд оролцох.4.2 Номын сангийн холбогдолтой дүрэм журамд нэмэлт өөрчлөлт оруулж батлуулах.
4.3 Номын санд тоног төхөөрөмж, тавилга болон бусад шаардлагатай зүйлийг худалдан авах хүсэлтийг сургуулийн захиргаанд танилцуулж хөдөлмөрийн нөхцөлөө сайжруулах.
4.4 Номын сан - Ном зүйн бутэц мэдээллийг автоматжуулах, лавлагаа мэдээллийн сүлжээнд холбогдох, орчин үеийн техник технологи нэвтрүүлэх.
4.5 Номын сангийн бүтэц зохион байгуулалт, үйлчилгээ, үйл ажиллагааны тухай асуудлыг Захирлын зөвлөлд танилцуулж шийдвэрлүүлэх.
4.6 Номын сангийн эрүүл ахуй, чийгшүүлэлт, хөдөлмөр хамгаапал болон гал, усны аюулаас сэргийлэх нөхцөлийг бүрдүүлэх талаар шаардлага тавих.
4.7 Номын сангаас алдаж үрэгдүүлсэн ном, хэвлэл, материалыг зохих журмын дагуу төлүүлэх.
4.8 Мөрдөж байгаа хууль журмын дагуу фонд чөлөөлөх арга хэмжээ авах, утга агуулга хуучирч элэгдсэн, хэрэгцээ хангахгүй болсон номыг актлуулах, шилжүүлэх, солилцох санал тавих.
4.9 Номын сангийн эрхлэгч нь номын санчдын ажил үүргийн хуваарийг гаргаж хяналт тавюь.
4.10 Номын сангийн ажилтнуудыг мэргэжил дээшлүүлэх курс, семинарт оролцуулах, аттестатчлал явуулах.
Тав. Уншигчийн эрх үүрэг
5.1 Уншигчийн үүрэг5.1.1 Номын санд уншигчийн карт нээлгүүлэхэд иргэний болон оюутны үнэмлэх, 1 хувь зураг авчирч, 1000 төгрөг төлөх ба жил бүр сунгуулахдаа 500 төгрөг төлнө.
5.1.2 Ном захиалахдаа каталогоос шифрийг олж захиалахаас гадна компьютер ашиглана.
5.1.3 Багш, оюутнууд уншлагын танхимаар зөв боловсон үйлчлүүлэх бөгөөд номын сангийн эд хогшил, тоног төхөөрөмжийг эвдэж гэмтээх буюу бохирдуулах гар утсаар ярих,тоглох, идэх уух зүйлс авч орох зэргийг хориглоно.
5.1.4 Ном зохиол, хэвлэлийн хуудсан дээр тэмдэглэгээ хийх, нугалах, урж таслахыг хориглоно.
5.1.5 Ном, сэтгүүл, материалыг үрэгдүүлж гэмтээсэн тохиолдолд зохих журмын дагуу төлбөр төлж, номын санг хохиролгүй болгоно.
5.2 Уншигчийн эрх
5.2.1 УЭДС-ийн профессор, багш, ажилтан, суралцагчид сургуулийн номын сангаар үйлчлүүлнэ.
БАТЛАВ. Захирал проф................................./ Г.ТУНГАЛАГ/
УРЛАХ ЭРДМИЙН ДЭЭД СУРГУУЛИЙН НОМЫН САНГИЙН ДОТООД ДҮРЭМ ЖУРАМД ОРУУЛСАН НЭМЭЛТ ӨОРЧЛӨЛТ
1.1 Тус сургуулийн багш, оюутан, ажилтан нар нь номын санд шинээр уншигчийн карт нээлгэх хураамж 1000 төгрөг.1.2 Нийт уншигчид жил тутам номын сангийн уншигчийн картны сунгалт хийлгэхэд 500 төгрөг.
1.3 Оюутнууд ном товхимолыг гэрээр гурав хоног үнэгүй авна.
1.4 Оюутнууд хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд 500 төгрөг төлнө.
1.5 Багш нар улирал тутамд номын сантай ном, хэвлэлийн тооцоо хийнэ.
1.6 Доктор, профессор, багш нар ном хэвлэлийг нэг сараар авч болно.
1.7 Бусад багш нар гэрээр ном, товхимлыг 14 хоногийн хугацаатай авна.
1.8 Хугацаа хэтрүүлбэл багш нар хоногийн 500 төгрөг төлнө.
1.9 Оюутнууд гэрээр сэтгүүл авахад хоног тутамд нэг зуун төгрөг, багш нар нэг хоногоос дээш хугацаагаар авбал хоног тутамд мөн 100 төгрөгийн төлбөр төлнө.
1.10 Номын сан нь каноны үйлчилгээ эрхлэхдээ дараах үнийн тарифийг мөрдөнө.
Үүнд: Хар: А4 нэг тал 50 төгрөг
АЗ нэг тал 100 төгрөг
2009.09.02
Нэг. Нийтлэг үндэс
3.1 Уншигч үрэгдуүлсэн ном, материалын төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулах тохиолдолд үнийн дүнг 5-10 дахин хэмжээгээр төлнө.
УЭДС-ийн Захирлын.....ны.....сарын......өдрийн......тоот тушаалын хавсралт
НОМЫН САНГИЙН ФОНДЫН БҮРДҮҮЛЭЛТ ХИЙХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1 Энэхүү журмаар номын сангийн фонд бүрдүүлэлт, ном худалдан авах, УЭДС-ийн бүрэлдэхүүн болон номын санг арга зүйн нэгдсэн удирдлагаар хангахтай холбоотой харилцааг зохицуулна.
1.2 Энэхүү журмын хэрэгжилтэнд сургуулийн захирал хяналт тавина. Хоёр. Номын сангийн фонд бүрдүүлэлтэнд тавигдах шаардлага
2.1 Ном авах төсвийг сургуулийн захирал захиран зарцуулна.
2.2 Шаардлагатай сурах бичгийн жагсаалтыг номын сангаас гаргаж өгнө.
2.3 Номын сангийн фонд бүрдүүлэлт хийхдээ эрэлт хэрэгцээг харгалзан шинэ гарч байгаа дизайн үйлдвэрлэл, технологи, зохион бүтээлт, интерьер, зургийн чиглэлийн ном, сэтгүүлийг тэргүүн ээлжинд захиалж, худалдан авна.
2.4 Фонд бүрдүүлэлтийг гадаад дотоодын номын сан болон номын худалдааны сүлжээ, олон улсын төслийн байгууллагатай хамтран гүйцэтгэж болно.
2.5 Номын санд шинээр ирсэн ном сэтгүүлийг нэгээс гурав хоногийн дотор зохих журмын дагуу ангилж, дансалж цаасан болон электрон каталогид оруулан үйлчилгээнд гаргана.
2.6 Ном авах төсвийн 85%-г мэргэжлийн ном сурах бичиг, сэтгүүл авахад зориулна.
1.1 Энэхүү журмаар номын сангийн фонд бүрдүүлэлт, ном худалдан авах, УЭДС-ийн бүрэлдэхүүн болон номын санг арга зүйн нэгдсэн удирдлагаар хангахтай холбоотой харилцааг зохицуулна.
1.2 Энэхүү журмын хэрэгжилтэнд сургуулийн захирал хяналт тавина. Хоёр. Номын сангийн фонд бүрдүүлэлтэнд тавигдах шаардлага
2.1 Ном авах төсвийг сургуулийн захирал захиран зарцуулна.
2.2 Шаардлагатай сурах бичгийн жагсаалтыг номын сангаас гаргаж өгнө.
2.3 Номын сангийн фонд бүрдүүлэлт хийхдээ эрэлт хэрэгцээг харгалзан шинэ гарч байгаа дизайн үйлдвэрлэл, технологи, зохион бүтээлт, интерьер, зургийн чиглэлийн ном, сэтгүүлийг тэргүүн ээлжинд захиалж, худалдан авна.
2.4 Фонд бүрдүүлэлтийг гадаад дотоодын номын сан болон номын худалдааны сүлжээ, олон улсын төслийн байгууллагатай хамтран гүйцэтгэж болно.
2.5 Номын санд шинээр ирсэн ном сэтгүүлийг нэгээс гурав хоногийн дотор зохих журмын дагуу ангилж, дансалж цаасан болон электрон каталогид оруулан үйлчилгээнд гаргана.
2.6 Ном авах төсвийн 85%-г мэргэжлийн ном сурах бичиг, сэтгүүл авахад зориулна.
Үлдсэн 15 %-г ном сэлбэн засах, бичиг хэргийн зардал, нормын хувцас хийх зэрэг бусад зардалд зориулна.
5.2.2 Номын сангийн фондоос ном сэтгүүл, мэдээллийг тодорхой хугацаагаар авч ашиглах, лавлагаа, ном зүйн үйлчилгээ авах
5.2.3 Цөөн хувьтай ном, сэтгүүл, лавлах толь бичиг зэрэг хэрэглэгдэхүүнийг гагцхүү уншлагын танхимд үзэх
5.2.4 Номын сангаас зохиож байгаа арга хэмжээнд оролцох, номын сангийн зөвлөлийн сонгуульд оролцох, сонгогдох
5.2.2 Номын сангийн фондоос ном сэтгүүл, мэдээллийг тодорхой хугацаагаар авч ашиглах, лавлагаа, ном зүйн үйлчилгээ авах
5.2.3 Цөөн хувьтай ном, сэтгүүл, лавлах толь бичиг зэрэг хэрэглэгдэхүүнийг гагцхүү уншлагын танхимд үзэх
5.2.4 Номын сангаас зохиож байгаа арга хэмжээнд оролцох, номын сангийн зөвлөлийн сонгуульд оролцох, сонгогдох
УЭДС-ийн Захирлын.....оны.... сарын...... өдрийн......тоот тушаалын хавсралт
УЭДС-ИЙН НОМЫН САНГИЙН НОМ НӨХӨН ТӨЛҮҮЛЭХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэс
1.1
Энэхүү журмаар УЭДС-ийн номын сангийн уншигчид ба номын санчдын
хариуцлагыг өндөржүүлэх зорилгоор номын фондын ном, хэвлэлийг
үрэгдүүлсэн, гэмтээсэн тохиолдолд хохирлыг барагдуулах, нөхөн
төлүулэхтэй холбоотой харилцааг зохицуулна.
1.2 Энэхүү журмын хэрэгжилтэнд номын сангийн зовлөл хяналттавина.
Хоёр. Ном хэвлэл, СD, аудио хуурцаг, хэвлэмэл материал нөхөн төлуүлэх
2.1 Дараах тохиолдолд ном хэвлэл, СD, аудио хуурцаг, хэвлэмэл материалыг үрэгдүүлсэн ба гэмтээсэн гэж үзнэ. Үүнд:
• Ном хэвлэлийн 5-аас дээш хуудас урагдаж гэмтсэн
• Хавтас нь бүрэн салж ашиглах боломжгүй болсон
• Номын хуудас дээр зурж тэмдэглэсэн
• Зураг, схем, диаграммыг тасдаж авсан
2.2. СD, аудио, видео хуурцаг, хэвлэмэл материалыг ашиглах боломжгүй болгон гэмтээсэн тохиолдолд Номын сангийн зөвлөл зөвшөөрсөн тохиолдолд ижил хувь /зохиогч, хэвлэсэн он нь тохирсон/ буюу дараагийн онуудад хэвлэгдсэн аль нэг хувиар нөхөн төлж хохирлыг барагдуулна.
2.3 Номын ижил хувь олдоогүй буюу төлбөрт зориулан өгөх ном сэтгүүл зохих шаардлагыг хангаагүй тохиолдолд үнийг зах зээлийн ханшаар 5-10 дахин үнээр төлүүлэх буюу номын сангийн фонд бурдүүлэлтэнд шаардлагатай номын жагсаалтыг үндэслэн оөр номоор нөхөн төлүүлж болно.
■1... Номын төлбөрт авч болох номын жагсаалтыг жил бүр шинэчлэн гаргана. Хуулбарласан ном бичлэг, стандарт хангаагүй СD авахгүй.
2.4 Сэтгүүл сонин үрэгдүүлсэн, гэмтээсэн тохиолдолд уг хэвлэлийн зохих дугаарыг нөхөн төлүүлнэ.
2.5 Номын санчийн дутаасан номын төлбөрийг барагдуулахдаа алдсан номын ижил хувийг авах эсвэл уг номын агуулга үнийг харгалзан номын сангийн зөвлөлийн шийдвэрийг үндэслэн төлбөрийн хэлбэрийг сонгоно.
2.6 Номын сангийн тооллогын комиссоос хэрэгцээ хангахгүй болсон номын жагсаалтыг гарган, актлах саналаа захирлын зөвлөлөөр шийдвэрлүүлнэ.
1.2 Энэхүү журмын хэрэгжилтэнд номын сангийн зовлөл хяналттавина.
Хоёр. Ном хэвлэл, СD, аудио хуурцаг, хэвлэмэл материал нөхөн төлуүлэх
2.1 Дараах тохиолдолд ном хэвлэл, СD, аудио хуурцаг, хэвлэмэл материалыг үрэгдүүлсэн ба гэмтээсэн гэж үзнэ. Үүнд:
• Ном хэвлэлийн 5-аас дээш хуудас урагдаж гэмтсэн
• Хавтас нь бүрэн салж ашиглах боломжгүй болсон
• Номын хуудас дээр зурж тэмдэглэсэн
• Зураг, схем, диаграммыг тасдаж авсан
2.2. СD, аудио, видео хуурцаг, хэвлэмэл материалыг ашиглах боломжгүй болгон гэмтээсэн тохиолдолд Номын сангийн зөвлөл зөвшөөрсөн тохиолдолд ижил хувь /зохиогч, хэвлэсэн он нь тохирсон/ буюу дараагийн онуудад хэвлэгдсэн аль нэг хувиар нөхөн төлж хохирлыг барагдуулна.
2.3 Номын ижил хувь олдоогүй буюу төлбөрт зориулан өгөх ном сэтгүүл зохих шаардлагыг хангаагүй тохиолдолд үнийг зах зээлийн ханшаар 5-10 дахин үнээр төлүүлэх буюу номын сангийн фонд бурдүүлэлтэнд шаардлагатай номын жагсаалтыг үндэслэн оөр номоор нөхөн төлүүлж болно.
■1... Номын төлбөрт авч болох номын жагсаалтыг жил бүр шинэчлэн гаргана. Хуулбарласан ном бичлэг, стандарт хангаагүй СD авахгүй.
2.4 Сэтгүүл сонин үрэгдүүлсэн, гэмтээсэн тохиолдолд уг хэвлэлийн зохих дугаарыг нөхөн төлүүлнэ.
2.5 Номын санчийн дутаасан номын төлбөрийг барагдуулахдаа алдсан номын ижил хувийг авах эсвэл уг номын агуулга үнийг харгалзан номын сангийн зөвлөлийн шийдвэрийг үндэслэн төлбөрийн хэлбэрийг сонгоно.
2.6 Номын сангийн тооллогын комиссоос хэрэгцээ хангахгүй болсон номын жагсаалтыг гарган, актлах саналаа захирлын зөвлөлөөр шийдвэрлүүлнэ.
Гурав. Төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулах
3.2 Сангийн сайд, БСШУ-ын сайдын 2006 оны 11 дүгээр сарын 10 — ны өдрийн хамтарсан 357/406 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт ёсоор " Ном, хэвлэлийг дахин үнэлэх журам" -ыг баримтлан бүх номондоо дахин үнэлгээг тогтооно.
3.3 Үрэгдүүлсэн ном материалыг нөхөн төлсөн тохиолдолд техник ажиллагааг дахин гүйцэтгэхэд 500 төгрөгийн хураамж авах ба хэрэглэгчийн эрхийг тодорхой хугацаагаар хасна.
Дөрөв. Ном дахин үнэлэх, актлах комисс байгуулах
4.1 Алдагдсан болон үрэгдсэн ном хэвлэлийг дахин үнэлэх комиссын бүрэлдэхүүнийг захирлын тушаалаар байгуулна.
4.2 Дахин үнэлгээний комисс нь номын тооллогын үед шаардлагатай зарим ном хэвлэлийг дахин
үнэлнэ.
4.3 Шинээр үнэлсэн болон данснаас хасах ном хэвлэлийн жагсаалтыг гарган захирлын тушаалаар баталгаажуулна.
УЭДС-ийн Захирлын зөвлөлийн хурлын 2007 оны 12 дугаар сарын 9 ний 11 тоот тогтоолоор батлагдсан
УЭДС-ИЙН НОМЫН САНД ТАВИХ НИЙТЛЭГ ШААРДЛАГА
Нэг. Нийтлэг зүйл
1.
УЭДС-ийн номын санд тавих нийтлэг шаардлагын зорилго нь номын сангийн
үйлчилгээг олон улсын жишигт хүргэх орчин нөхцлийг бүрдүүлэх, багш,
суралцагчид мэдлэг боловсролоо байнга дээшлүүлэхэд шаардлагатай таатай
орчныг буй болгоход оршино.2. УЭДС-ийн номын сан (цаашид "номын сан" гэх ) нь сургуулийнхаа ангилал, онцлогт зохицсон эрхэм зорилго, зорилттой, үйл ажиллагааны цар хүрээ, нөөц, үйлчилгээ, тоног төхеөрөмжеөр хангагдан тоноглогдсон байна..
3. Номын сан нь сургалтын үйл ажиллагааг дэмжих түшиц газар, чухал нөөц багш, суралцагчид шинжлэх ухааны тодорхой чиглэлээр мэдлэг боловсролоо хөгжүүлэх, өргөн хүрээтэй хүмүүнлэгийн боловсрол эзэмших, мэдээлэл, арга зүйн үйлчилгээг үзүүлэх таатай орчин байна.
4. Номын сан нь энэхүү нийтлэг шаардлагаас гадна номын сангийн талаарх эрх бүхий байгууллагаас гаргасан бусад нормативуудыг мөн дагаж мөрдөнө.
5. Номын сан нь гадаад дотоодын мэдээллийн сулжээнд хамрагдах, номын сан хооронд ном, хэвлэл, мэдээллийн бусад материалыг солилцох замаар үйлчилгээнийхээ боломжийг өргөтгөдөг байна.
Хоёр. Удирдлага
1. Номын
сан нь сургалтын үйл ажиллагааг дэмжих түшиц газар , чухал нөөц болохын
хувьд тухайн сургалтын байгууллагын ангилал болон бүтэц, зохион
байгуулалтад нийцсэн удирдлагын бүтэцтэй байна.2. Номын сангийн эрхлэгчийг сургуулийн захирлын тушаалаар томилно. Номын сангийн эрхлэгч нь сургуулийн захиралд буюу түүний эрх олгосноор сургалт, эсвэл эрдэм шинжилгээний асуудал хариуцсан дэд захиралд шууд ажлаа тайлагнадаг байна.
3. Номын сангийн эрхлэгч нь номын сангийн бүхий л үйл ажиллагааг удирдан чиглүүлж, хянах бөгөөд номын сангийн нөөц ба үйлчилгээг өндөр төвшинд байлгах, үр ашигтай удирдах үүрэг, хариуцлага хүлээнэ.
4. Номын сан ба сургалт, эрдэм шинжилгээний ажлын холбоог хангахын тулд номын сангийн дэргэд зөвлөх үүрэг бүхий номын сангийн зөвлөл байгуулна.
5. Номын сан нь өөрийн дотоод удирдлага, үйл ажиллагааны бүх хүрээнд баримтлах хэм хэмжээг тогтоосон албан ёсны дүрэм, журамтай байна.
Гурав. Санхүүгийн дэмжлэг
1.
Дээд боловсролын байгууллага нь номын санд зориулсан тусдаа төсөвтэй
байна. Номын сангийн төсөв нь дор дурдсан зардлын зүйл, ангиас бүрдэнэ.
Үүнд:• Ажиллагчдын цалин , шимтгэл
• Ном, зохиол авах
• Тоггмол хэвлэл захиалах
• Хэвлэмэл бус материал (СD-RОМ, СD, хуурцаг, пянз, микрофиш, микрофильм,
слайд, хүснэгт, диаграмм,газрын зураг, кино, гэрэл зургын материал г.м) авах
• Ном, хэвлэл засварлах, сэлбэн засах
• Багаж төхөөрөмж, тавилга авах, түүний засвар үйлчилгээ
• Номын сан хооронд ном, хэвлэл, мэдээллийн солилцоо хийх
• Электрон католог буй болгох, хөгжүүлэх
• Олон улсын компьютержсэн шинжилгээ судалгааны мэдээллийн санд хайлт хийх, интернет, цахилгаан үйлчилгээний зардал
• Номын сангийн байр, өрөө танхимын урсгал болон их засвар
• Бусад
2. Номын сангийн нөөц болон үйлчилгээнд төсөвлөсөн хөрөнгийг зориулалтын дагуу ашиглана.
3. Номын сангийн төсвийг боловсруулах, батлуулах, түүнийг захиран зарцуулах, төсвийн хулээх эрх, үүрэг хариуцлага тодорхой байх ёстой.
4. Ном, -огтмол хэвлэл бусад материал бүрдүүлэлт нь сургуулийн эрхэм зорилго, зорилгуудад дэмжлэг үзүүлэхэд чиглэгдсэн байна.
5. Ном, тогтмол хэвлэл бусад материал бүрдүүлэлт нь сургалтын чиглэл, агуулгыг дэмжих шаардлагад нийцэж байна.
6. Номын сангийн ном, тогтмол хэвлэлийн төрөл, чиглэл нь боловсролын зорилго, тухайн сургалтын байгууллагын ангилалд тохирсон, оюутан, багш, удирдах ажилтны мэдээллийн болон чөлөөт цагаа зөв ашиглах эрэлт хэрэгцээг хангахуйцаар сайтар шилж сонгогдсон, тэнцвэртэй байдлаар бүрдүүлэгдсэн байвал зохино.
7. Номын сан нь аудио, видео хуурцаг, сургалтын зориулалттай бусад хэвлэмэл бус материалтай байх бөгөөд тэдгээрийг ашиглах техник хэрэгслээр хангагдсан байна.
Дөрөв. Ажилтнууд
1.
УЭДС-ийн номын сангийн эрхлэгч нь номын сангийн чиглэлээр бэлтгэгдсэн,
бакалавр буюу түүнээс дээш зэргийн боловсролтой, туршлагатай, мэргэшсэн,
орон тооны байвал зохино.2. Мэргэжлийн номын санчдын тоо нь эрх бүхий байгууллагаас тогтоосон номын сангийн орон тооны жишгийг хангасан, нийт суралцагчид, фондын хэмжээ, сургалтын чиглэлийн тоо ба онцлог, заах арга, багш оюутны судалгаа, шинжилгээний үйл ажиллагааны эрэлт хэрэгцээг хангахуйцаар байвал зохино.
3. Мэргэжлийн номын санчид нь тухайн ажлыг гүйцэтгэх мэргэжлийн ур чадвартай, зохих төвшний мэргэжлийн боловсролтой байна.
4. Номын сангийн мэргэжлийн ажилтнууд компьютер, электрон мэдээллийн эх үүсвэр болон хэвлэмэл бус мэдээллийн материалыг ашигалах чадвартай байна.
5. Номын сангийн ажилтан бүр номын сан, мэдээллийн үйлчилгээний бүтэц, төвшинд зохицсон албан тушаал, зэрэг дэв, ажил үүргийн хуваарьтай байх бөгөөд өөрсдийн ажил үүрэг, хариуцлагаа нарийн мэддэг байна. Ажил үүргийн хуваарийг шаардлагатай үед хянан сайжруулдаг байна.
6. УЭДС нь номын санчдынхаа мэргэшлийг дээшлүүлдэг байна.
Тав. Барилга байгууламж, тоног төхөөрөмж
1.
Номын сан нь ажилтнуудын болон ажил, үйлчилгээний зориулалттай
хангалттай тооны өрөө танхимтай тэдгээрийн талбай зохих нормативыг
хангасан, хүрэлцэхүйц байна.2. Номын тавиурууд, тэдгээрийн хоорондох зай, байрлал нь зохих норматив шаардлагыг хангасан байна.
3. Номын сангийн фондын хэмжээ, суудлын тоо нь сургуулийн нийт суралцагчдын тооноос хамаарах богоөд эрх бүхий байгууллагаас баталсан нормати» шаардлагыг хангасан байна.
4. Номын сан нь хүрэлцэхүйц тооны утастай байна. Номын сангийн ажилтнууд ажил үйлчилгээ явуулахад шаардлагатай компьютер, бусад тоног төхөөрөмжөөр хангагдсан байна.
5 Номын сан нь эрх бүхий байгууллагаас баталсан номын сангийн ариун цэвэр, эрүүл ахуйн болон техникийн аюулгүй байдлын норматив шаардлагуудыгханган биелүүлдэг байна.
Зургаа. ФОНД БҮРДҮҮЛЭЛТИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
1.
Фондын ном, хэвлэлийн агуулга нь уншигчдын хэрэгцээнд нийцхүйц, тоо
хэмжээ нь эрх бүхий байгуулагаас баталсан нормативыг хангасан бөгөөд
уншигчдын ашиглаж чадах нийтлэг хэл дээр байна.2. Номын сангийн материалыг бүрдуүлэхэд багш, мэргэжлийн номын санчид оролцоно.
3. Багш нараас ном, тогтмол хэвлэл болон номын сангийн бусад материалыг номын санд захиалах дотоод журамтай, түүнийгээ мөрддөг байна.
4. Фонд бүрдүүлэлтийг зохих ангилал, каталогийн заалтын дагуу зохион байгуулна.
•| •
5. Сургуулийн захиргаа, багш судлаачид, мэргэжлийн номын санчид зөвшилцсөний үндсэн дээр хуучин болон агуулга нь хоцрогдсон ном, хэвлэл, бусад материалыг үндсэн фондоос идэвхигүй фондод шилжүүлэх ажлыг тухай бүр хийдэг байна.
6. Чөлөөт сонголттой фондуудад байгаа ном, хэвлэл, бусад материалын төрөл ангийн заалт, байрлал нь тодорхой заагдсан, ил тод байх ёстой.
Долоо. ҮЙЛЧИЛГЭЭ БА НОМЫН ХАНГАМЖ
1.
Фондын номын бүрдүүлэлт, тэдгээрийг ашиглах бололцоог дээд зэргээр
хангах замаар үйлчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээг шуурхай хангана.2. Номын сангийн үйлчилгээний хүрээ, чанарын талаар тайлан тооцоог байнга гаргаж, дүн шинжилгээ хийдэг байна.
3. Сурах, сургах, судалгаа шинжилгээний ажилд номын сангийн нөөцийг үр дүнтэй ашиглах талаар багш нар болон номын санчид хамтран ажиллана.
4. Ном, сурах бичиг, тогтмол хэвлэлийн хангамжийн талаар, мэргэжлийн тэнхмүүдтэй хамтран мэдээ, судалгаа гаргаж, хангамжийг сайжруулах арга хэмжээ авдаг байна.
5. Шинээр авсан ном, хэвлэлийн мэдээг тогтмол гаргадаг байна.
6. Уншигчдад зориулж номын сан ашиглахтай холбоотой зөвлөмж гаргадаг байна.
7. Номын сан нь хувилах, олшруулах төхөөрөмжөөр хангагдсан байна.
8. Номын сангийн үйлчилгээний өрөөнүүдийн байрлал, зориулалт, ажиллах цагийн хуваарь, үйлчилгээний журам зэргийг үйлчлүүлэгчдэд харагдахуйц газар байрлуулна.
УЭДС-ийн Захирлын зөвлөлийн хурлын 2001 оны 12 дугаар сарыи 09 ' -ний өдрийн 11 тоот тогтоолоор батлагдсан.
НОМЫН САНГИЙН ОРЧНЫ нөхцөл, ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ШААРДЛАГА
1. Хамрах хурээ
Стандардчилал, Хэмжил зүйн Үндэсний
Зөвлөлийн 2007 оны 5-р сарын 31-ний өдөр баталсан 25 дугаар тогтоолыг
үндэслэн, УЭДС-ийн номын сангийн орчны нөхцөл үйл ажиллагаанд тавих
үндсэн шаардлагыг тогтоолоо.1. Хамрах хурээ
2. Норматив ишлэл
2. 1. Мэдээлэл ба баримтжуулалт- Архив, номын сангийн өв санг хадгалж хамгаалахад тавигдах шаардлага.2.2. Мэдээлэл ба баримтжуулалт- Номын сангийн үзүүлэнгийн заалтууд.
2.3. Гар урлал болон урлагийн зориулалттай зүйлс: Даавуу материалын альбом, цомог, атлас гэх мэт.
2.4. Монгол Улсын Соёлын тухай хууль-1996 он.
2.5. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль-1999 он.
2.6. Монгол Улсын Соёлын өвийг хамгаалах хууль-2001 он.
2.7. МУ-ын Засгийн Газрын 1994 оны 23-р тогтоол "Номын сангийн талаар авах арга хэмжээний тухай"
2.8. МУ-ын төрөөс баримтлах соёлын бодлого-1996 он
2.9. МУ-ын Гэгээрлийн сайдын 1997 оны 170 дугаар тушаал "Аймаг, нийслэлийн боловсрол, соёлын салбарын үйлчилгээний чанар, үйл ажиллагаанд хяналт шиижилгээ хийх, үнэлгээ өгөх шалгуур үзүүлэлтүүд"
2.10. МУ-ын Гэгээрлийн сайд, Сангийн сайдын 1998 оны 15/30 дугаар хамтарсан тушаал "Аймаг, нийслэл төв номын сангийи үлгэрчилсэн дүрэм"
2.11. БСШУ-ны сайдын 2005 оны 441 дүгээр тушаал.
2.12. БСШУ-ны сайдын 2006 оны 6 дугаар сарын 9-ний 213 дугаар тушаал "Журамд өөрчлөлт оруулах тухай"
2.13. Сангийн сайд, БСШУ-ы сайдын 2006 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 357/406 дугаар хамтарсан тушаал "Журам шинэчлэн батлах тухай", Нэгдүгээр хавсралт: Ном хэвлэлийг дахин үнэлэх журам. Гуравдугаар хавсралт "Номын дундаж жишиг үнэ"
2.14. МУ-ын БСШУ-ны сайдын 2007 оны 11 дүгээр сарын 8 ны өдрийн 415 дугаар тушаал "Дүрэм, журам шинэчлэн батлах тухай" Дөрөв дүгээр хавсралт "Алдагдсан буюу гэмтээгдсэн ном, хэвлэлийг төлүүлэх журам"
2.15. МУ-ын БСШУ-ны сайдын 2007 оны 9 дүгээр сарын 10 ны өдрийн 316 дугаар тушаал "Тушаалын хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай"
2.16. 2005 оны 441 дүгээр тушаал
2.17. 2006 оны 357/406 дугаар тушаал.
2.18. УЭДС-ийн Захирлын зөвлөлийн хурлын 2007 оны 12 дугаар сарын 9-ний 11 тоот тушаал "УЭДС-ийн номын санд тавих нийтлэг шаардлага", "УЭДС-ийн номын сангийн дүрэм, бүрдүүлэлт хийх журам", "Ном нөхөн төлүүлэх журам"
2.19. УЭДС-ийн Захирлын 2009 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 10 тоот тушаалын хавсралт "УЭДС-ийн галын аюулгүйн дүрэм"
3. Нэр томъёо, тодорхойлолт
-Лк-люкс-лат.
Bit (1х)-гэрэл:СИ систэм дэх гэрэлтэцийн нэгж. 1 лк нь 1м2 талбайн
гадаргууд эгц унах гэрлийн урсгал (цацрал)-аас 1 люминтэй тэнцүү цацраг
гарах үеийн гэрэлтэцтэй тэнцүү байна. Байгууламжийн төрлөөс хамааруулан
авах нэг маягийн гэрэлтүүлгийн норм.-дБ-децибел-аравтын, деци+белхистемийн гадуур хэрэглэгдэх логарифм хэмжигдэхүүний нэгж (дууны даралтын түвшин, хүчитгэл ба сулралт). Тооцоонд дБ гэж тэмдэглэх ба 1дБ=0.1Б болно.
4. Номын сангийн орчны нөхцөл
4.1. Нийтлэг шаардлага4.1.1 Номын санг болзошгүй аюулаас сэргийлэх, хамгаалах тоногтөхөөрөмж, тэдгээрийг суурилуулах болон байгалийн гамшгийг даван туулах, галын дохиоллын системийн тухайд олон улсын стандарт 1$0 17799:2003 "Архив, номын сангийн өв санг хадгалж хамгаалахад тавигдах шаардлага стандарт"-ыг мөрдлөгө болгоно.
4.1.2 Номын сангийн галын аюулгүй байдлыг хангах үүднээс 50 м 2 талбай бүрд 1 гал унтраагч, өрөө тасалгаа бүрд нэгээс цөөнгүй гал унтраагч байна.
4.1.3 Номын сангийн цахилгааны монтаж, сантехникийн шугам, сүлжээний угсралт нь аюулгүй байдлыг бүрэн хангасан байна.
4.1.4 Байгалийн гамшиг (газар хөдлөлт, усны үер, салхи шуурга г.м.) бусад болзошгүй аюул (гал, усны аюул, хулгай г.м.)-аас сэргийлэх, даван туулах төлөвлөгөөг номын сан хийсэн байх шаардлагатай бөгөөд бүх ажилтан ажиллагсад уг төлөвлөгөөтэй танилцсан байна.
Байгалийн болзошгүй аюулаас сэргийлэх төлөвлөгөөнд орох агуулгыг Хавсралт А-гээс үзнэ ҮҮ-
4.2 Номын сангийн байрны гэрэлтүүлэг
4.2.1 Номын сан (хүн)-д ажиллах байрны гэрэлтүүлэг-200 лкжс (лк) байна.
4.2.2 Уншлагын танхимуудад байгалийн ба хиймэл гэрэлтүүлэг заавал хосолсон байна.
4.3.3 Номын фондод байгаа баримтын гадаргуу дээр тусах гэрэлтүүлгийн хэмжээ 50 лк-ээс хэтрэхгүй байна.
4.2.4 Номын фондод бйрлах чийдэн, гэрэл, номын тавиур, шкаф, баримтын гадаргуунаас 0.5 метрээс багагүй зайнд байрласан байна.
4.2.5 Номын фондод байгалийн ба хиймэл гэрэлтүүлэг хосолсон байхыг зөвшөөрнө. Баримт материалд нарны гэрэл шууд тусахааргүй байвал зохино.
4.3. Номын сангийн барилгын дулаан, чийгшил
4.3.1 Номын фондын байрны дулаан +18+2°С; агаарын чийгшил 55+5% байна.
4.3.2 Номын сангийн уншлагын танхим, бусад өрөө тасалгааны дулаан +20+1.5°С; харьцангуй чийгшил 45+7% байна.
4.3.3 Шөнө ба амралтын өдрүүдэд +17-оос + 18°С-аас хэтрэхгүй байна.
4.3.4 Номын сангийн барилгад агааржуулалтын систем заавал хийгдсэн байна.
4.3.5 Номын санд зориулсан агааржуулалтын бичил төхөөрөмж ашиглахыг зөвшөөрнө. Барилгын доторх дулаан, чийгшлийн хэмжээ, агаар солилцоог нэмэгдүүлэх, тоосжилт, бохирдлын түвшинг бууруулах хэвийн нөхцлөөр хангах асуудлыг иж бүрнээр шийдсэн байна.
4.3.6 Номын нөөц хадгалалтын өрөөнүүдэд агаарын чийг тохируулагч, шавьж устгагч, мөөгжих, тоосжих, чийгжихээс хамгаалах тоног төхөөрөмжтэй байна.
4.3.7 Номын сангийн барилгын агаар солилцооны норм хэмжээг 1 цагт агаар
солилцох хэмжээгээр тодорхойно. Номын сангийн барилгын агаар солилцох давтамжийн хэмжээг Хавсралт В-д тусгасныг үзнэ үү.
4.4 Номын сангийн байрны эрүүл ахуйн нөхцөл
4.4.1 Тоосжилт бохирдлын түвшинг багасгах зориулалттай номын сангийн орчны тоногололыг зөв шийдэж.
4.4.2 Номын санд сар бүрийн төлөвлөгөөт их цэвэрлэгээний нэг өдөртэй байна.
4.4.3 Номын сангийн байр нь чимээ, шуугианаас хамгаалагдсан байна.
4.4.3.1 Номын сангийн байран дахь чимээ, шуугианы зөвшөөрөгдөх хэмжээ авианы түвшний "А" шатлалаар 40 дБ байж болно.
4.4.3.2 Нэмэлт болгож авиа шингээх зориулалтын дотроор хана доторлохыг зөвшөөрнө.
4.4.3.3 Номын санд дуу авиаг шингээх тавилгыг хэрэглэнэ.
4.4.3.4 Номын сангийн барилгын засварт хиймэл ба нийтлэг материйлыг хэрэглэж болохгүи. Хүний эрүүл мэндэд хортой ба номын өнгө будагт харш нөлөө үзүүлэх материалыг ашиглахыг хориглоно. Зөвхөн байгалын гаралтай материал ашиглана.
5. Уншигчдад үйлчлэх байрны орчин
Номын сангийн уншлага үйлчилгээний орчин дараах шаардлагыг хангасан байна.5.1 Уншлагын танхим 100 уншигчийн суудлаас илүүгүй байна. Уншлагын ианхим нь бусад үйл ажиллагааны хэсэгтэй дамжихгүй зохион байгуулагдсан байна.
5.2 Уншлагын танхимын талбайн хэмжээ 250-300 м2-аас дээшгүй байна.
5.3 Уншлагын танхимын төлөвлөлтөд чөлөөт сонголтын фондыг тусгасан байна.
5.4 Танхимын сул орон зайг тусгаарлан номын сангийн тоног төхөөрөмж байрлуулах, байнгын бус хапхлагч гүйлгээ хана, чимэглэлийн торон халхавч зэргийг байрлуулахыг зөвшөөрнө. Ингэхдээ уншлагын танхимд ноогдох талбайг 100-150м2-аас багагүй байхаар тооцно.
5.5 Лавлагаа- мэдээллийн аппаратад зориулсан өрөө, тасалгааг 2-р давхраас дээшгүй, шинэ ном, хэвлэлийн болон сэдэвчилсэн үзэсгэлэн гаргахад тохирсон орчинг бүрдүүлсэн байна.
Уншигчдад үйлчлэх байр, уншлагын номын санчид ба үйлчлуүлэгчдэд ноогдох талбайн хэмжээг Хавсралт С ба С.1 .-ээс үзнэ үү.
6. Фонд хадгаламжийн орчин
6.1
Гар бичмэл, барын ном, судрууд болон ганц хувь, ховор ном зохиолыг
микрофиш, микрофильм, диск, дижитал хэлбэрт буулган, эхийгтусадхадгална.6.2 Том хэмжээний газрын зураг, зураг, сонин г.м. баримтуудыг хадгалахад зориулсан байрыг тусад нь эсвэл бие Даалган тусгайд нь байрлуулахыг зөвшөөрнө.
6.3 Фондын ажилтны ажлын байр фонд хадгаламжтай цуг байна. Ажилтны ажльтн байрны талбай 6 м2 байна.
6.4 Номын сангийн фонд хадгаламжийн байр болой түүний ажилтны ажлын байраар бусад үйл ажиллагаа эрхэлдэг хэлтэс тасгийнхан дамжин өнгөрдөг байхыг хориглоно.
6.5 Баримт хадгалах байрыг модон эсвэл төмрөөр байнгын ба хөдөлгөөнт иавиураар тоноглоно.
6.6 Тавиуруудыг хананд перпендикуляраар, цонх ба дулааны шугамнаас 0.6 метрээс багагүй зайтай байрлуулна.
6.7 Тавиур хооронд заавал нэвтрэх замтай байна:
- Тавиуруудын хоорондын зай -0.75м;
- Фондын гол хэсэг дэх зай -1.20м;
- Хана ба тавиур хоорондын зай нь (хананд параллелаар) -0.75м;
- Хана ба тавиурын эгнээ хоорондын зай -0.45м;
- Чөлөөт сонголтын тавиур хоорондын зай -1.0м. (1.5м-ээс ихгүй)
6.8 Нэг ба хоёр талтай тавиурын өндөр 215 см-ээс ихгүй байна. Тавиурын тавцан хоорондын зай 26-31 см байна. Шалнаас тавиурын доод тавцан хүртэлх зай 0.15м, доод давхарт (подвал) бол О.ЗОм-ээс багагүй байна.
7. Номын сангийн тоног төхөөрөмж. техник хэрэгсэлд тавих шаардлага
7.1
Номын сангийн тоног төхөөрөмж ба тэдгээрийг суурилуулах ба галын
дохиоллын системийг ашиглах тухайд олон улсын стандарт 180 17799: 2003
"Архив, номын сангийн өв санг хадгалж хамгаалахад тавигдах шаардлага
стандарт"-ыг мөрдөнө.7.2 Сургуулийн сангийн үйлчилгээнд орчин үеийн дэвшилтэт техник технологийн ашиглана. Интернетийн холболт бүхий уншигчдад зориулсан хайлтын компьютер, принтер, хувилан олшруулагч, сканнер, дохиолол хамгаалалтын техник хэрэгсэл (камер, баркод уншигч г.м.), аудио, видео төхөөрөмжүүд мөн тусгай хэрэгсэл (төрөл бүрийн тавиур, каталогийн шүүгээ, ширээ, ширээ, сандал, үзэсгэлэнгийн хорго, газрын зургийн зориулалтын өлгүүр, хайрцаг, шат г.м.).
7.3 Номын сангийн тоног төхөөрөмжийг байнгын найдвартай ажиллулахын тулд тэднийг засвар сэлбэгээр хангах, хүчин чадлыг нь нэмэгдүүлэх төлөвлөгөөг хамтад нь боловсруулсан байна.
7.4 Номын сангийн уншлага үйлчилгээнд зориулсан тавилга, тоног төхөөрөмжийн хурц ирмэг нь илүү гараагүй, баримт бичигт шүргэхдээ гэмтээхээргүй байвал зохино.
7.5 Уншигчдын ширээ нь модон тавцантай, сандал нь зөөлөвчтэй түшлэггэй, эрүүл мэндэд харш нөлөөгүй, цэвэр хөвөн даавуун материалаар хийгдсэн бүрээстэй байна.
7.6 Номын сангийн номын тавиурын холбогдох норм хэмжээнүүдийг энэхүү стандартын 6.7-6.11 -ээс үзнэ үү.
Номын сангийн зарим тоног төхөөрөмж байрлуулахад ноогдох талбайн хэмжээг Хавсралт С.2.-оос үзнэ үү.
8. Номын сангийн ажилтанд тавих шаардлага
8.1 Номын санч нь хэрэглэгч үйлчлүүлэгчдэд шаардлагатай эх сурвалж мэдээллээ олж авахад нь «идэвхитэй зуучлагч байна.■8.2 Мэдлэг боловсролоо үргэлж дээшлүүлэх нь номын санч хүний ажлын шаардлагын тасралтгүй нэг хэсэг байна.
8.3 Номын санч нь тухайн нийгмийн нөхцөл байдлыг мэдэрч ажиллах чадвартай, өөрийгөө удирдан зохион байгуулах чадвар, хөдөлмөрлөх дадал зүйг эзэмшсэн байна.
8.4. Номъш сангийн ажилтнууд нь хэрэглэгчидтэй соёлч боловсон харьцах харилцааны өндөр чадвартай, уншигчдын мэдээллийн эрэлт хэрэгцээг бүрэн дүүрэн ханагхуйц ур чадвартай, олон нийттэй багаар хамтран ажиллах чадвар дадалтай, соёл боловсролын олон талт хэрэгцээ шаардлагыг мэдрэх чадварыг эзэмшсэн байна.
8.5. Номын сангийн ажилтан нь номын сангийнхаа фондын талаар мэдлэгтэй, номын сангийн үйлчилгээний зарчмыг ойлгож дэмждэг, үйлчилгээний үр ашгийг дээшлүүлэхийн тулд бусадтай хамтран ажиллах чадвартай, мэдээлэл харилцааны техник технологийн талаар тодорхой мэдлэгтэй байна.
8.6. Номын сангийн ажилтан нь зохион байгуулах авъяастай, аливаад уян хатан ханддаг, ойрын ирээдүйн чиг хандлагыг мэдэрдэг, шинэ санаа, ажлын шинэлэг арга барилыг хүлээн авах чадвартай байна.
/Номын санд шаардлагатай орон тооны жишгийг Хавсралт Р-ээс үзнэ үү/. /Номын сангийн ажлын норм, хэмжээг Хавсралт .1-ээс үзнэ үү/.
8.7. Стандартчилал, Хэмжилзүйн Үндэсний Төвөөс баталсан тогтоолын (А-1) хавсралтуудыг бүрэн эхээр нь хавсаргав.
УЭДС-ийн Захирлын^^оны^^сарын^.өдрийн.^тоот тушаалын хавсралт
УРЛАХ ЭРДМИЙН ДЭЭД СУРГУУЛИЙН ГАЛЫН АЮУЛГҮЙН ДҮРЭМ
Эрхэм зорилго
УЭДС-ийн Галын аюутүйн дүрэм иь
мэргэжнлтэй боловсон хүчин бэлтгэх боловсролын сургалтын бодлого,
төлөвлөгөөг хэрэгжүүлэх үйл ажиллагааг галын аюулгүйн зүгээс өдөр тутмын
хяпалт, удирдамж, зааварчилгаа, арга зүйгээр хангана.Эрхэм зорилго
НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1. Энэ дүрмийг УЭДС-ийн бүх салбар тэнхмүүд, нэгж ажлын байранд дагаж мөрдөнө.
2. Монгол Улсын болон холбогдох дүрэм, журам, гэрээнд өөрөөр заагаагүй бол хамтран ажиллах гадаад, дотоодын байгууллага, иргэд нэгэн адил дагаж мөрдөнө.
3. Дүрмийн хэрэгжилтэнд гал түймрийн болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны комисс хяналт тавина.
ХОЁР. ГАЛЫН АЮУЛГҮЙН ЕРӨНХИЙ ШААРДЛАГУУД
4. Сургуулийн гадна, дотор оршнх эзэмиишйн болон эзэмишийн бус бүх орон зай, талбай бүхий өрөө тасалгаа, сул чөлөөт бүсэд нэгэн зэрэг дараахь үндсэи шаардлагыг биелүүлнэ:
а/ Сургуулийн барилга байгууламжийн хийц бүтээц нь гал тэсвэржилтийн 2-р зэргээс доошгүй байх,
б/ Барилга, байгууламжийн дээврийн хөндий , таазны модон хийцүүдэд галд тэсвэртэй уусмалаар нэвчилгээ хийлгэсэн байх,
в/ Барилга байгууламж руу очих зам , гарц чөлөөтэй, усан хангамж, дотуур крантыг ажиллагаатай, ашиглах боломжтой байлгах ба засвар үйлчилгээ хийх болон бусад шалтгаанаар зам, гарцыг хаах тохиолдолд Гал түймэртэй тэмцэх байгууллагад урьдчилан мэдэгдсэн байх,
г/ Сургуулийн барилга байгууламж аянга хамгаалагч, тоног төхөөрөмж нь газардуулгатай байх,
д/ Сургуулийн хэмжээнд гал унтраах тоног төхоорөмжөөр тоноглогдсон, тэдгээр нь байнгын ажиллагаатай байх,
е/ Орөо тасалгаа, давхруудын коридорын хаалга нь гадагшаа гарах чигт онгойдог
байх,
ж/ Сургууль нь нэмэлт буюу аваарын хаалгатай, агааржуулалт, халаалтын систем нь барилгын дүрэм, нормын шаардлагад нийцсэн байх,
з/ агааржуулалтын системийг жилд 2-оос доошгүй удаа шалгаж цэвэрлэгээ, засвар үйлчилгээ хийсэн байх,
и/ Ажлын болон хичээлийн танхим. өрөө тасатгаа, тусдаа дугаартай байхаас гадна дугаар, үйлчнлгээ явуулах зориулалтыг хаалганы гадна талд бичсэн байх.
й/ Ажлын орөө тасалгаа, анги танхимуудад гагнуур хийх, ил гал гаргах зайлшгүй шаардлага гарвал галын аюулгүйн шаардлагыг бүрэн хангасан нохцөлд хийх к/, Ажлын өрөө, анги танхим, номын сан,бусад сургалт үйчилгээний хэсэгт халаалтын систем холдсөн үед зовхөн халуун ус, уур, элсээр гэсгээх.
л/ Цахилгаан машин, тоног төхөөрөмж, компьютер техник хэрэгслийг олноор суурилуулсан лабораторуудад галын аюулаас урьдчилан сэргийлэх санамж, анхааруулга бичиж нормативьш дагуу гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг авч ашиглах боломжтой нүдэнд харагдахуйц газар байрлуулсан байх,
м/ Нэгэнт гарсан хог хаягдлыг таглаатай саванд хадгалж , ажлын цаг дуусмагц барилгаас гадна байрлуулсан тусгай зориулалтын саванд хийх
5. Цахилгаан шугам сүлжээ, тоног төхөөрөмж, аппарат, техник хэрэгсэл дараахь үндсэн шаардлагыг биелүүлнэ:
а/ Цахилгаан шугам сүлжээний тавил далд хийгдсэн байх ба ил тавигдсан нөхцөлд шатдаггүй сувганд сүвлэгдсэн байх,
б/ Цахилгааны хуваарилах самбарыг тусгай өрөөнд байрлуулж цахилгаан хуваарилах бүдүүвч зургийг бичиж тавьсан байхын зэрэгцээ 3-аас доошгүй зориулалтын гал хамгаалагчийг нөөцлөн бэлтгэсэн байх,
в/ Цахилгаан шугам сүлжээ, хуваарилах байгууламжид мэргэжлийн байгууллагаар жилд 1-ээс доошгүй удаа үзлэг шалгалт хийлгэж, дүгнэлт гаргуулсан байх,
г/ Гэрэлтүүлгүүд зориулалтын хамгаалалтын бүрхүүлтэй байна.
д/ Барилга байгууламжийн цахилгаан шахуурга хөдөлгүүрүүдэд гадны нөлөөнөөс тусгаарласан хаалт хамгаалалт, газардуулгатай байх,
е/ Гал унтраахад ашигладаг үндсэн болон нөөц насос байнгын ажиллагаатай байх,
ж/ Цахилгаан тоног төхөөрөмж, аппарат, техник хэрэгслийг хөдөлмөр хамгааллын дүрмийн дагуу ажиллуулдаг байх,
з/ Цахилгаан тоног төхөөрөмж, аппарат, техник хэрэгслийг хүчдэлээс бүрэн салгасны дараа засвар үйлчилгээ хийж байх,
и/ Засвар, үйлвэрлэл үйлчилгээнд ашиглах шатах, тослох материал, будаг , цавуу, арчих өнгөлөх, бодисуудыг зориулалтьш саванд битүүмжлэн хадгалах,
л/ Халаах, буцалгах зориулалтын хэрэгслийг зөвхөн захирлын тушаалаар зөвшөорөгдсөн өрөөнд галын аюулгүйн шаардлагыг хангасан нөхцөлд хэрэглэх,
м/ Химийн бодис, уусмалтай савны гадна талд тэдгээрийн нэр, химийн томъёо, онгойлгох тэмдгийг бичиж наасан байх,
ГУРАВ. ГАЛЫН АЮУЛГҮЙН ДҮРЭМТЭЙ ХОЛБОГДУУЛАН АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮҮРЭГ, ЭРХ
6. Галын аюулгүйн дүрмийн дагуу сургуулийн дотоод журамд тодорхой заалт оруулан баталж мөрдөн ажилладаг байх.
7. Галын аюулгүй байдлыг хангахад чиглэгдсэн шинэ техник , технологи нэвтрүүлэх болон галын дохиоллын систем, гал унтраах тоног төхөөрөмж , багаж хэрэгслийг худапдан авахад шаардагдах төсөв зардлыг жил бүрийн төсөв , төлөвлөгөөндөө тусган хэрэгжүүлж байх.
8. Техник , тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагаанд хяналт тавих галын аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий Гальш аюулгүйн техникийн комиссыг томилон ажиллуулах
9. Галын аюулгуйн техникийн комиссын ажиллах журмыг батлаи мордүүлэх. Ю.Багш, оюутан , ажилтан, ажиллагсдын галын хэргийн мэдлэгийг дээшлүүлэх
зааварчилгыг урьдчилан өгдөг журмыг хэвшуүлсэн байх.
11. Галын туслах хүчний бэлэн байдал болон объектын аюулгүй байдлыг хангах.
13. Гальтн аюулгүй байдлыг хангуулахаар гал түймэртэй тэмцэх болон эрх бүхий бусад байгуулллагаас огсөн шаардлага, мэдэгдлийг бүрэн хэрэгжүүлж , хугацаанд нь хариуг мэдэгдэх.
14. Болзошгүй гальтн аюул , ослын үед дуудлага өгох, хүн, архивын сан хөмрөгийг аврах төловлөгөөг боловсруулахад мэргэжлийн байгууллага, хүмүүсийн тусламжийг авах.
15. Сургуулийн барилга, байгууламжийг шинээр барих, өргөтгөх, засвар үйлчилгээ хийх зураг төслийг Гал түймэртэй тэмцэх байгууллагаар хянуулж зөвшөөрөл авсан байх.
16. Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, дүрмийн хэрэгжилтэнд хяналт тавих, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах.
17. Барилга, байгууламж, тоног төхөөрөмж, техник хэрэгсэлд хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд техникийн нөхцөл олгох, дүгнэлт гаргах.
18. Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, дүрмийг зөрчсөн тохиолдолд хууль тогтоомжийн дагуу хариуцлага оногдуулах, үйл ажиллагааг нь хэсэгчлэн болон бүрмөсөн зогсоох.
19. Галын аюулгүй байдлыг хангуулахтай холбогдсон заавар, журмыг боловсруулж мөрдуүлэх.
ДӨРӨВ. ХОРИГЛОХ ЗҮЙЛ
20. Аливаа үйл ажиллагааг зориулалтын бус өрөө, байранд зохион байгуулах.
21. Анхан шатны болон давтан зааварчлага аваагүй , галын хэргийн мэдлэг олгох сургалтанд хамрагдаагүй ажилтан, албан хаагчдыг ажиллуулах.
22 Барилга, байгууламж , хийц бүтээц, өрөө тасалгааны зохион байгуулалтыг зөвшөөрөлгүй зураг төслөөр өөрчлөх.
23. Аврах зам гарц, хаалга, хонгил, шатны талбайг хааж бөглөх, эд зүйл хураах.
24. Ажлын өрөө тасалгаа, архив, фонд, агуулахад норм, нормативаас илүү түвшинд бараа материал хадгалах.
25. Хялбар авалцан асах бодис материал, шингэнийг зөвшөөрөгдөөгүй өрөө тасалгаанд хадгалах, хэрэглэх.
26. Цахилгаан тоног төхөөрөмж, аппарат, техник хэрэгслийг хүчдэлээс салгаагүй үед засвар үйлчилгээ хийх.
27. Зөвшөөрөлгүй байранд цахилгаан тоног төхөөрөмж түр тавьж хэрэглэх, цахилгаан шугам сүлжээг ил монтажлах, зөвшөөрөгдөөгүй газарт халаах, буцалгах хэрэгсэл ашиглах.
28. Ажиллаж байгаа аппарат, техник хэрэгслийг эзэнгүй орхих, гэмтэлтэй цахилгаан хэрэгсэл ашиглах.
29. Хөлдсөн халаах системийг ил галаар гэсгээх.
30. Цахилгаан тоног төхөөрөмж, аппарат, техник хэрэгсэл дээр даавуу, цаас , цавуу зэрэг хялбар шатах материал тавих.
31. Цахилгаан тоног төхөөрөмж, аппарат, техник хэрэгсэл дээр согтууруулах ундаа хэрэглэсэн хүнийг ажиллуулах.
32. Ажлын бай}Ванд бага насны хүүхэд байлгах.
33. Сургуулийн барилга, байгууламжаас 50 метрээс дотогш зайд галын аюултай , тэсэрч дэлбэрэх, химийн хүчтэй бодис үйлдвэрлэдэг байгууллага, аж ахуйн нэгж , барилга байгууламж, шатахуун түгээх станц барих, айл гэр буулгах, худалдаа үйлчилгээ хийх, тээврийн хэрэгслийн зогсоол байгуулах
34. Ажлын байранд тамхи татах, ил гал гаргах.
35. Гал унтраах тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг зориулалтын бус ажилд хэрэглэх.
36. Энэхүү дүрмийн заалтыг зөрчсөн нөхцөлд Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийн дагуу зохих арга хэмжээ авна.
No comments:
Post a Comment