"Өгөгдсөн: 1.Хүрхрээ,
2. Асч
байгаа гэрэл"
Марсель
Дюшан. (1944-1966)
Марсель Дюшан энэ ажлын
санааг 1946 оноос төрсөн сэж тэллдэслэсэн байдаг. 20 жилийн турш энэхүү хоёр дахь том уран бүтээлийнхээ ажлын судалгаагаа явуулж 1966 онд энэ ажлаа гүйцэтгэсэн түүхтэй. Энэ ажлыг нь инстоляци төрлийн бүтээл гэж цздэг. Өгөгдсөн: 1. Хцрхрээ; 2. Асч байгаа гэрэл гэсэн өвөрлмөц нэртэй. Үзмэр модон хаалганаас эхэлдэг бөгөөд хаалганд хоёр жижигхэн нүх бий. Тэр хоёр жижиг нүхээр үзэсгэлэнт байгаль харагддаг. Байгаль дунд намирсан үстэй, гоолиг цасаан биетэй үзэсгэлэнт эмэгтэй гартаа гэрэл барин хэвтэж байна. Эмэгтэйн хэвтсэн байдал хөлөө нугалсан зэрэг нь их л хачин санагдана. Мөн эмэгтэйн цаана хцрхрээ урсаж байх бөгөөд эдгээр нь зөвхөн жижиг хоёр нүхээр л харагдах учраас зургийг нь авах аргагүй ажээ. Ганцхан хаалганы зургийг л авах боломжтой. Энэ инстоляцийг задалж үзвэл хаалганы цаана дахин нэг орон зай бий болгоод макет байрлуулсан буюу нүхээр бүх юм бодит юм шиг харагдавч үндсэндээ хуурамч юм. Энэ ажил нь Тюшаны сонирхдог бэлгийн харьцаа, тачаалал зэргийг илэрхийлсэн гэж үздэг.
Урлаг судлаач Ц.Уранчимэг
Калифорнийн Их Сургуулийн Ph.D. Кандидат
Мэдээллийн эх: Цаг төр хүмүүс.-2008.YIII.4 - YIII - 17, №46, 47.-хууд.50-51.
No comments:
Post a Comment