Оросын Татарстаны бүгд найрамдах улсын нийслэл Казаньд дэлхийн хамгийн том коран судрыг бүтээжээ. 1.5 метр өргөн, хоёр метр урт энэхүү судар 632 хуудастай бөгөөд 800 кг жинтэй юм байна. Үүнээс алт, мөнгө, хаш, 14 см-ийн диаметртай оюугаар чимэглэсэн нүүрэн талын хавтас нь дангаараа 120 гаруй кг жинтэй аж.
Одоогоор энэ аварга судрыг бүтээхэд хэр их зардал орсныг зарлаагүй ч жил гаруйн хугацааны хөдөлмөр шаардсан байна. Дэлхийн хамгийн том коран судрыг Казань дахь Колшарифийн сүмийн гол танхимд байрлуулах юм байна. Дараагийн том коран судар Индонезийн өмнөд Суматра арал дээр байдаг бөгөөд судрыг тус бүр нь 177 см урт, 140 см өргөн, 2.5 см зузаантай 315 модон хавтан дээр сийлж бүтээжээ. Дашрамд, дэлхийн хамгийн жижигхэн коран судрыг ч мөн очир алмааз, бадмаараг, алтаар чимэглэсэн байдаг.
эх: http://www.topmedee.mn/news/4994
No comments:
Post a Comment