Friday, September 14, 2012

"Номын өргөө" О.Цацрал

Оросоо.Цацрал нь 1942 онд Улаанбаатар хотод төрсөн. 1951-1961 онд Улаанбаатар хотын 2-р дунд сургууль, 1961-1966 онд Москва хотын Соёлын дээд сургуулийн Номын сангийн ангийг төгссөн. Номын сан, судлал-Номзүйч мэргэжилтэй. 1966-1980 онуудад Улсын нийтийн номын сангийн хэлтсийн дарга, 1980-1986, 1994-1997 онуудад Улаанбаатар Хотын Төв Номын Сангийн эрхлэгч, ахлах номын санч, 1986-1987 онд Соёл Гэгээрлийн дунд сургуульд мэргэжлийн багш, 1987-1990 онд Техникийн Их Сургуулийн номын сангийн эрхлэгч, 1990-1994 онд МАХН-ын ЗХУ дахь Намын хорооны орон тооны ажилтан, 1997 оноос одоог хүртэл Урлах Эрдмийн дээд сургуулийн номын сангийн эрхлэгчээр тус тус ажиллаж байна. 

Thursday, September 13, 2012

НОМЫН БАЯР - ын хөтөлбөр


Та б
үхэнд НОМЫН БАЯР - ын өдрийн хүрээнд болох зарим үйл ажиллагааны  хөтөлбөрийг танилцуулж байна.
                
/Сүхбаатарын талбайд 
       2012-09-15-ны бямба гаригт болно/

Ерөнхийлөгчийн “Номын баярын өдрийг тэмдэглэх тухай” зарлигийг дэмжиж Төрийн болон ТББ, олон нийтийн байгууллагаас хамтран зохион байгуулж буй “ОЛУУЛАА УНШЪЯ” аяны хөтөлбөр

Номын сангийн өдөрлөг

      
Жил бүр уламжлал болгон зохиогддог "Номын сангийн өдөрлөг" 7- хоногийн нээлттэй үйл ажиллагаа 2012 оны 09 сарын 17-21 -ны хооронд зохиогдоно. Өдөрлөгт: 
- Номын үзэсгэлэн худалдаа, 
- Сонирхолтой тэмцээн уралдаан, 
- Шилдэг уншигч шалгаруулалт, 
- Мэргэжлийн номын сэдэвчилсэн үзэсгэлэн, 
- Уншигч зохиогчийн уулзалт зохион явуулна. 
Эрхэм хүндэт оюутан залуус, багш, сурган хүмүүжүүлэгч та бүхнийг урьж байна. 


Урлах эрдмийн дээд сургуулийн Номын сан.